wpd групп

1996 онд Германы Бремен хотод хоёр үүсгэн байгуулагчтай эхэлсэн wpd компани нь салхины эрчим хүчний салбартай хамт хөгжиж, өнөөдөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөгжүүлэгч, оператор болсон байна. Одоогоор wpd нь эх газрын салхин цахилгаан станц, нарны цахилгаан станцуудыг дэлхийн 31 оронд амжилттай хөгжүүлж, ажиллуулж байна. Бид эрчим хүчний салбарт шинэчлэл авчирч, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бодит хувь нэмрээ оруулж буйдаа бахархдаг. Манай 4,000 гаруй ажилтан 2,750 салхин турбин суурилуулж, нийт 6,670 МВт-ын хүчин чадлыг бий болгосон арвин туршлагатай.

wpd компани олон жилийн турш Euler Hermes (Allianz Group)-ийн “А зэрэглэл”-ийн зээлжих чадварын үнэлгээг тогтмол авч байгаа нь компанийн өнөөгийн тогтвортой байдлыг илтгэж, ирээдүйд өсөн дэвжих өндөр боломжийг харуулж байна.

wpd нь салхины эрчим хүчний салбарт иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг, үнэ цэний цогц сүлжээ бүхий гурван компаниас бүрддэг:

  • wpd GmbH (Салхин болон нарны цахилгаан станцын хөгжүүлэлт, үйл ажиллагаа хариуцдаг)
  • wpd windmanager GmbH & Co. KG (Арилжааны менежмент болон техникийн үйл ажиллагаа хариуцдаг)
  • Deutsche Windtechnik AG (Засвар үйлчилгээ болон техникийн хяналтыг хариуцдаг)

Салхины эрчим хүчний төслүүд нь нарийн төлөвлөлт, зохион байгуулалт шаарддаг. wpd компани төслүүдэд зорилгодоо хүрэн, ашигт ажиллагааг хангаж ажиллах хүртэл төслийн бүх үе шатанд дэмжлэг үзүүлдэг.

Уламжлалт эрчим хүчнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд нарны цахилгаан станц зонхилох үр нөлөө үзүүлж байгаа бөгөөд wpd нь дэлхий даяар өсөн нэмэгдэж буй энэхүү зах зээлд өөрсдийн байр суурийг өргөжүүлэн, бэхжүүлсээр байна

6,670 МВт
хүчин чадал суурилуулсан
4,000
ажиллагсадтай
19,320 МВт
эх газрын салхины төслүүд төлөвлөгдсөн байгаа
2,750
салхин цахилгаан үүсгүүр суурилуулсан
Дэлхийн
31
улсад үйл ажиллагаа явуулдаг
5,015 МВт
нарны төслүүд төлөвлөгдсөн байгаа