Байгаль орчин ба нийгэм
Салхин цахилгаан станцын төсөл бол судалгаа хийх, зөвшөөрлүүд авах гэх мэт нарийн цогц үйл ажиллагааны үр дүнд бий болдог бөгөөд бидний зорилго бол оршин суугчдын хүрээлэн буй орчин, амьдрах нөхцөлд хүндэтгэлтэй хандаж түүнтэй уялдуулсан төсөл хэрэгжүүлэх явдал юм.
wpd болон Клинтек ХХК нь салхин цахилгаан станцын төслийг боловсруулахдаа төслийн хүрээлэн буй орчны хамрах хүрээг сайжруулах зорилготойгоор биологийн төрөл зүйл, газрын төрх байдал, соёлын өв, хүн амын амьдрах нөхцөл болон эрүүл мэнд гэx мэтчилэн олон талын өргөн хүрээний урьдчилсан судалгаа хийсэн.
Эдгээр судалгаанууд нь төслийг цаашид хэрэгжүүлэх үнэлгээнд зайлшгүй шаардлагатай бөгөөд тухайн улсын төрийн байгууллагаар батлуулдаг.
Судалгаануудыг үнэн зөв, бодитой байлгах үүднээс Монгол улсын хууль, дүрэм журмын хүрээнд олон улсын стандартын дагуу гуравдагч бие даасан мэргэжилтнүүд хийдэг.
Монгол Улсад Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Монгол Улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.1-р зүйлд заан тайлбарласан байдаг. Түүнчлэн бид төслийг хэрэгжүүлэхэд олон улсын санхүүжилт хүсэхтэй холбогдуулан бусад холбогдох стандартыг дагаж мөрдөн ажиллаж байна.
Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ нь (БОННБҮ) Монгол улсын хууль дүрэм болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд (IFC PS – Олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн стандартууд) дээр үндэслэсэн байх ёстой. Цаашилбал манай компани дотоод, гадаад оролцогч талуудтай хамтран хариуцлагатай ажиллаж, байгаль орчин, нийгэм, эрүүл мэндийн хүрээнд үндэсний болон олон улсын стандартыг хангаж ажиллах бөгөөд энэ хүрээнд цаашдаа олон улсын байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж гүйцэтгэх болно.
Төслийн үйл явц, оролцогч талуудыг татан оролцуулах төлөвлөгөөтэй холбоотой чухал шинэчлэгдсэн мэдээллүүдийг та “Байгаль орчин ба нийгэм” цэсээс олж харах боломжтой.