Манай баг
Бид дэлхий дахинд цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Монгол улсыг цэвэр эрчим хүчээр хангахаар хичээнгүйлэн ажиллаж байна. Төслийн эхний үе шатанд 102 МВт-ын Ханбогд салхин цахилгаан станцыг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбож, өмнөд бүсийн уул уурхай, аж үйлдвэрийн бүсийн цахилгаан эрчим хүчний хангамжид цэвэр эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх бодитой хувь нэмэр оруулах зорилготой. Хамгийн өндөр техникийн болон байгаль орчны стандартуудыг хангасан, тогтвортой, ёс зүйтэй салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхийн тулд гадаад дотоодын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамтран ажиллаж байна. Бид төслийн үе шат бүрд Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөхийн зэрэгцээ олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажилладаг. Тухайлбал, төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг нарийвчлан хийснээр хариуцлагатай, тогтвортой үр дүнг бий болгохоор зорьж байна.
Герман-Монголын Эдийн засгийн Хорооны хамтран даргала Утас +49 160 9499 0632 h.brumberg@wpd.de