Байгаль орчин ба нийгэм
Салхин цахилгаан станцын төсөл: Судалгаа ба Зөвшөөрлүүдийн Цогц Үйл Явц
Салхин цахилгаан станцын төсөл нь олон төрлийн судалгаа хийх, зөвшөөрөл авах гэх зэрэг нарийн, олон талт үйл ажиллагаанууд бүхий цогц үйл явц бөгөөд бидний зорилго бол оршин суугчдын хүрээлэн буй орчин, амьдрах нөхцөлд хүндэтгэлтэй хандаж, эдгээртэй уялдуулан хариуцлагатайгаар төсөл хэрэгжүүлэх явдал юм.
wpd нь энэхүү төслийг боловсруулахдаа, төслийн талбайн хүрээлэн буй орчны биологийн олон янз байдал, газрын төрх байдал, соёлын өв, оршин суугчдын амьдрах нөхцөл, эрүүл мэнд гэх зэрэг өргөн хүрээг хамарсан урьдчилсан судалгаа хийсэн.
Эдгээр судалгаанууд нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд үр дүнг төсөл хэрэгжүүлж буй улс, орон нутгийн удирдлагаас баталгаажуулсан байх ёстой.
Судалгааг үнэн зөв, бодитой байлгах үүднээс Монгол Улсын хууль, дүрэм журам, олон улсын стандартын дагуу, бие даасан, гуравдагч талын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэнэ.
Монгол Улсад 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухай хуулийн 4.1-р зүйлд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг (БОННҮ) тайлбарласан байдаг.
Түүнчлэн, төсөлд олон улсын санхүүжилт хүсэхтэй холбогдуулан, IFC PS – Олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн стандартууд зэрэг бусад холбогдох стандартуудыг дагаж мөрдөн ажиллаж байна. Мөн төслийн хүрээнд орон нутгийн болон олон улсын байгаль орчин, нийгэм, эрүүл мэндийн гүйцэтгэлийн стандартуудыг биелүүлэн ажиллахаар зорьж байгаа тул олон улсын Байгаль орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээг (ESIA) мөн хийж гүйцэтгэсэн.
Төслийн үйл явц болон оролцогч талуудын оролцоог хангах төлөвлөгөөтэй холбоотой шинэ мэдээллийг “Байгаль орчин ба Нийгэм” цэснээс харах боломжтой.